Товч хариулт
2026 оны 1-р сарын 1-нээс бэлэн мөнгө, money order, cashier's check-ээр гадаад руу мөнгө шилжүүлэхэд 1% татвар ногддог. Банкны данснаас эсвэл АНУ-д гаргасан дебит, кредит картаар төлж явуулбал татвар ногдохгүй.
Юу өөрчлөгдсөн бэ
“One Big Beautiful Bill” хуулиар Татварын хуульд 4475-р зүйл нэмэгдсэн. Энэ нь АНУ-аас гадаад руу явуулах мөнгөн шилжүүлэгт (remittance transfer) 1%-ийн онцгой татвар ногдуулна.
- Татварыг илгээгч төлнө.
- Мөнгө шилжүүлэх компани татварыг танаас авч IRS-т тушаана.
- Татвар зөвхөн бэлэн мөнгө, money order, cashier's check болон түүнтэй адил биет хэрэгслээр төлсөн шилжүүлэгт хамаарна.
Жишээ: $1,000 явуулахад
| Хэрхэн төлсөн | Татвар |
|---|---|
| Бэлэн мөнгө, money order, cashier's check | $10 |
| Банкны данснаас | $0 |
| АНУ-д гаргасан дебит эсвэл кредит карт | $0 |
Татвараас хууль ёсоор зайлсхийх
- Шилжүүлгээ банкны данснаасаа хий. Мөнгө шилжүүлэх апп, сайтад данс эсвэл дебит картаа холбо.
- Кредит картаар төлбөл зарим банк бэлэн мөнгөний шимтгэл (cash advance) авдгийг анхаар.
- Шимтгэл, валютын ханшийн зөрүү ихэнхдээ 1%-иас их байдаг. Явуулахаасаа өмнө нийт зардлыг харьцуул.
IRS-ийн журам
IRS 2026 оны 4-р сард журмын төсөл (proposed regulations) гаргасан. Төслөөр $15 ба түүнээс бага шилжүүлэг татваргүй. Бэлэн мөнгөөр prepaid карт авч түүгээр явуулбал татвараас зайлсхийх оролдлого гэж үзэж, татвар ногдуулж болно.
Мөн анхаарах
- 2026 онд нэг хүнд $19,000-аас их бэлэг өгвөл 709 маягтаар мэдүүлнэ. Ихэнх тохиолдолд татвар төлөхгүй, зөвхөн мэдүүлнэ.
- Монгол дахь өөрийн дансандаа нийт $10,000-аас их мөнгө байвал FBAR тайлан гаргана.
Өөрийн дүнгээр тооцоод үзээрэй: шимтгэл, ханшийн зөрүү, 1% татвар нэг дор.
Тооцоолуур нээхЭх сурвалж
Бэлтгэсэн: Гүүр · Шинэчилсэн: 2026.10.20. Энэ нийтлэл ерөнхий мэдээлэл бөгөөд таны нөхцөлд тохирсон зөвлөгөө биш.